fbpx

Төсөл

A frame хаус

Client

Огноо

November 8th, 2023

Project Scope

A Frame House

Author

The LAIM team

Төсөлийн дэлэгрэнгүй мэдээлэл

Ойн цоорхойд барьсан жижигхэн тухлаг сууц нь байгальд дурлагч хэн бүхэнд таалагдах нь гарцаагүй. Шувууд жиргэхийг сонсон, ойн чийглэг үнэр шинэхэн чанасан кофе – той холилдон хамар цоргиулан, ном унших нь хичнээн гайхалтай байх билээ.  A-Frame байшин нь гоёмсог, орчин үеийн гоо зүйн үзэмжийг бий болгодог архитектурын шинэлэг шйидэл юм. Өвөрмөц гурвалжин хэлбэр, өндөр дээвэртэй A хэлбэрийн байшин нь хэдэн арван жилийн турш архитекторууд болон хэрэглэгчдийн сэтгэлийг татсаар ирсэн.

A-Frame байшингийн гол онцлог, давуу талууд.

  • Цаг үеээсээ хоцрохгүй архитектурын хэв маяг
  • Энгийн, минималист загвар
  • Аюулгүй, бат бөх бүтэцтэй
  • Илүү бага материал шаарддаг
  • Дасан зохицох чадвартай, олон талт
  • Сайн дулаалгатай
  • Хүйтэн, дулаан уур амьсгалд сайн зохицдог
  • Өргөтгөх боломжтой бүтэц
  • Уламжлалт дөрвөн ханатай байшингаас харьцангуй хямд

A-Frame байшингийн сул тал дотоод орон зайн хязгаарлалт бөгөөд байшин бүхэлдээ налуу хана болон гурвалжин таазтай учир дотор зай бага байхаас гадна тавилга байршуулахад нилээд төвөгтэй байдаг.  Дотоод интерьер дизайн гаргахад мэрэгжлийн ур чадвар нилээд шаардана. Гэвч энэхүү бяцхан саад нь минималист, хүрээлэн буй гадаад орчин, байгальд дурлагчдад ямарч саад тотгор болохгүй гэдэгт итгэлтэй байна. Энэхүү байшинг хэрхэн бүтээж болох талаар цааш үргэлжлүүлцгээе.

Доорх асуултын тусламжтайгаар ямар загвараар байшин барих вэ гэдгээ урьдчилан төлөвлөж болно.

  1. Та орон зайг хэрхэн ашиглахаар төлөвлөж байна вэ?
  2. Танд хэдэн өрөө хэрэгтэй вэ, тэдгээрийн хэрэглээ юу вэ? Та нэгээс илүү унтлагын өрөө, угаалгын өрөө хүсч байна уу?
  3. Таны төсөв хэд вэ, хэр хэмжээний квадрат метр талбайг төлөх боломжтой вэ?
  4. Худаг, септик, авто зам зэрэг нэмэлт зардал нь таны төсөвт нийцэж байна уу?

Энэ төрлийн байшингууд байгаль орчинд үзүүлэх хор нөлөө нь уламжлалт барилгуудтай харьцуулахад хамаагүй бага байдаг.

Тусгаарлагч: Эрчим хүчний хэмнэлт, дулааны ая тухыг сайжруулахын тулд өндөр чанартай дулаалгын материал, техникийг ашиглах.
Цонх, хаалга: Дулааны алдагдлыг багасгаж, байгалийн гэрлийг дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд бага E өнгөлгөөтэй, дулаалгатай хүрээ бүхий эрчим хүчний хэмнэлттэй цонх, хаалгыг сонгоорой.
Тогтвортой шинж чанарууд: Идэвхгүй нарны загвар, сэргээгдэх эрчим хүчний систем (нарны хавтан, газрын гүний дулааны халаалт), борооны ус цуглуулах, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл зэрэг тогтвортой шинж чанаруудыг багтаах талаар бодож үзээрэй.

 

Сошиал хаяг