Ойн цоорхойд барьсан жижигхэн тухлаг сууц нь байгальд дурлагч хэн бүхэнд таалагдах нь гарцаагүй. Шувууд жиргэхийг сонсон, ойн чийглэг үнэр шинэхэн чанасан кофе – той холилдон хамар цоргиулан, ном унших нь хичнээн гайхалтай байх билээ. A-Frame байшин нь гоёмсог, орчин үеийн гоо зүйн үзэмжийг бий болгодог архитектурын шинэлэг шйидэл юм. Өвөрмөц гурвалжин хэлбэр, өндөр дээвэртэй A хэлбэрийн байшин нь хэдэн арван жилийн турш архитекторууд болон хэрэглэгчдийн сэтгэлийг татсаар ирсэн. A-Frame байшингийн гол онцлог, давуу талууд. A-Frame байшингийн сул тал дотоод орон зайн хязгаарлалт бөгөөд байшин бүхэлдээ налуу хана болон гурвалжин таазтай учир дотор зай бага байхаас гадна тавилга байршуулахад нилээд төвөгтэй байдаг. Дотоод интерьер дизайн гаргахад мэрэгжлийн ур чадвар нилээд шаардана. Гэвч энэхүү бяцхан саад нь минималист, хүрээлэн буй гадаад орчин, байгальд дурлагчдад ямарч саад тотгор болохгүй гэдэгт итгэлтэй байна. Энэхүү байшинг хэрхэн бүтээж болох талаар цааш үргэлжлүүлцгээе. Доорх асуултын тусламжтайгаар ямар загвараар байшин барих вэ гэдгээ урьдчилан төлөвлөж болно. Энэ төрлийн байшингууд байгаль орчинд үзүүлэх хор нөлөө нь уламжлалт барилгуудтай харьцуулахад хамаагүй бага байдаг. Тусгаарлагч: Эрчим хүчний хэмнэлт, дулааны ая тухыг сайжруулахын тулд өндөр чанартай дулаалгын материал, техникийг ашиглах.
Цонх, хаалга: Дулааны алдагдлыг багасгаж, байгалийн гэрлийг дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд бага E өнгөлгөөтэй, дулаалгатай хүрээ бүхий эрчим хүчний хэмнэлттэй цонх, хаалгыг сонгоорой.
Тогтвортой шинж чанарууд: Идэвхгүй нарны загвар, сэргээгдэх эрчим хүчний систем (нарны хавтан, газрын гүний дулааны халаалт), борооны ус цуглуулах, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл зэрэг тогтвортой шинж чанаруудыг багтаах талаар бодож үзээрэй.